Өнгөрсөн хоногт зарим газраар 0.0-3.0 мм цас орсон байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтийн нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Дундговийн хойд, Архангайн баруун, Сэлэнгийн зүүн хэсэг, Дорнодын зарим газраар 1.0-34.0см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 34.0см, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Жаргалан, Увсын Хяргасд 20-29 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Тэс, Давс, Түргэн, Завханы Алдархаан, Тэлмэн, Баянхайрхан, Идэр, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Галт, Цагаан-Үүр, Чандагат, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 10-19 см зузаан цастай  байна.  

Тунадас: Өнгөрсөн хоногт Булганы баруун, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зарим газар, Хөвсгөл, Дундговийн хойд, Хэнтийн баруун, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Орхонтуулд 3.0 мм, Төв аймгийн Заамарт 2.0 мм, Борнуур, Хэнтийн Баянмөнхөд 1.0 мм цас орсон байна
Температур их: Өчигдөр өдөр Увс нуурын хотгороор -5..-10 градус, Завхан голын эх, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+20 градус, бусад нутгаар +9...+16 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 1-14 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-3 градус, бусад нутгаар -3...-8 градус хонов. 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 24 м/с хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоорӨчигдөр өдөртөө цас ороогүй. Өнгөрсөн шөнө 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи өмнөөс хойш эргэж 7-12м/с. Өдөртөө +8...+10 градус, шөнөдөө -5...-7 градус хонов.
 
<< Буцах
Улаанбаатар - 2020/04/01

20 цаг

4 39
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/01

8 46
O
CF
Цэлмэг

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store